“Утга зохиол” сонины редакцаас надруу утас цохисноор МЗЭ- байрт очлоо. Тэгсэн шууд л яриа авна гэв. Асуултуудад нь блог ертөнцийн тухай байсан болохоор “Утга зохиол” урлаг сонины 016/2312 дугаарт нийтлэгдсэн ярилцлагаа блогтоо орууллаа.

Эл бүсгүй Говь-Алтай аймагт 1985 онд төрсөн. Кино урлагийн дээд сургуулийг Сэтгүүлч-Оператор мэргэжлээр дүүргэжээ. Өдгөө авъяаслаг залуу зохиолч маань МҮОНТ-д редакторын алба хашихын зэрэгцээ программ хангамжийн компанид ажиллаж буй.
Саяхан тэрээр “Мобиком” корпорациас нийт зохиолч, уран бүтээлчдийн дунд зарласан шилдэг үгүүлэг, шүлгийн улсын уралдаанд амжилттай оролцож, хүүрнэл зохиолын төрөлд тэргүүн байр, яруу найргийн төрөлд аман хүзүүдсэн авъяаслаг залуу уран бүтээлч юм.
- Уран зохиол гэж чиний бодлоор чухам юу вэ?
- Уран зохиол, яруу найраг гэхээр надад ойлгомжгүй зүйлийг ойлгомжтой болгочихдог, заримдаа ойлгомжтой зүйлийг ойлгомжгүй болгочихдог их том үгэн орон зай гэж боддог.
- Уралдаанд яагаад оролцох болсон тухай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
- Онлайнаас мэдээллийг нь олж харсан л даа. Тэр үед богино үгүүллэг ч юмуу, жижиг жижиг зүйл их бичиж байлаа. Тэгээд л хэдэн шүлэг, үгүүллэг явуулчихсан чинь хоёр төрөлд хоёуланд нь байр эзэлсэн байсан. Хүмүүс мэдчихээд “Өө чи хамаг шагналыг нь түүчихсэн байна ш дээ” гээд л байсан.
- Та нар блог гэж яриад байх юм. Утга зохиолд цахим ертөнцийн ноёрхол ирж байна гэсэн үг үү?
- Хэдэн жилийн өмнөөс цахим ертөнцийг сонирхож эхэлсэн. Түүнийхээ дагуу өөрийн бичсэн зүйлээ оруулдаг хувийн блог сайттай болсон л доо. www.tarchlaan.bblog.mn гээд. Одоо хүн бүр л хувийн блог хөтөлж санаа оноогоо солилцдог маш хурдтай мэдээллийн орон зай бий болчихсон ш дээ.
- Хэрвээ жинхэнэ утга зохиол гэж хэний, юуг нэрлэх вэ хэмээн чамаас асуувал...
- За яг үнэнээ хэлэхэд би бүтэн зохиол уншиж, энэ жинхэнэ зохиол байна гэж дуу алдаагүй. Ихэвчлэн нийтлэл уншдаг.
- Зарим нэгэн уран зохиол мухардалд орж байна хэмээн дуун алдах юм. Чиний хувьд санал нийлдэг үү?
- Уншдаг хүн цөөрч байгаатай санал нийлж байна аа. Намайг багад ах маань лааны гэрэлд зузаан зузаан ном уншаад л суудаг байсан. Одоо хүмүүс уран зохиолоос бүр хөндийрчихөж.
- Зохиол бичнэ гэдэг оюун ухааны өвчин эмгэг үү, эсхүл гайхалтай ганцаардал уу?
- Их гоё асуулт байна. Уг нь хүн ганцаараа байхдаа л жаахан юм бодож тэрийгээ буулгах боломж гардаг. Гэтэл өнөөдөр ганцаардах боломж бараг гарахгүй юм. Таны хэлснээр зохиол бичих өвчин тусчихаад л бичээд л баймаар байна шүү.
- Ухаандаа чамайг “Цахим бичээч хүн” гэж томьёолбол хүлээн зөвшөөрөх үү?
- Өнөөдөр зохиолч хүн шинэ уран бүтээлээ гэнэт л ном болгоод уншигчиддаа хүргэдэг. Ихэнх тохиолдолд номыг нь уншсан хүн бүр зохиолчид үгээ хүргэж чаддаггүй байх л даа. Тэгвэл цахим ертөнцөөр хүмүүст шинэ бүтээлээ хүргэж байгаа зохиолчид өөрийг нь уншиж байгаа бүх хүнтэй өдөр тутам харилцаа холбоотой болж байдаг. Түүнийг байнга уншдаг уншигчид нь дараагийнх нь шинэ бүтээлийг хүлээж байх жишээтэй. Тэгээд санаа оноогоо хэлнэ. Хамтдаа баярлана, уйтгарлана гээд л. Үүгээрээ амьд холбоотой.
- Нэг их сонин зүйл манай уншигч нарт ярьж өгөх үү?
- Манай цонхны харалдаа мод өвөл нүв нүцгэнээрээ байлаа. Гадаа их хүйтэн. Модноос хориодхон навч зүүгдчихсэн байсан. Гадаах хүйтэнд тэсээд уналгүй үлдсэн тэр хорчийсон навчнуудад баярлаад л байв. Тэсээрэй тэсээрэй гээд л... Дулаан цаг ч ирсэн. Тэднийг удахгүй ногоороод нахиална даа гэж бодож байсан чинь тэд дахин ургадаггүй гэнэ ээ. Тийм их удаан зүүгдэж тэсчихээд ургадаггүй нь л их сонин.
- Алдар хүнд, суу залийн тухай хувийн бодол чинь?
- Насан туршдаа дуудагдах нэрийг хүн эцэг эхээсээ авдаг. Түүнийг дагалдах алдар хүндийг өөрөө олж авах байх л даа. Дуучин, яруу найрагч, зохиолч, мисс...гээд л. Ээж ааваас өгсөн нэр л амьдралд минь хангалттай гэж үзэж байгаа бол тэр алдар хүнд нэг их хэрэггүй байх аа. Амар тайван амьдрах сайхан ш дээ.
Хөөрөлдсөн Д.Болор
















Сэтгэгдэлүүд:
ЛИЛИД- БАЯРЛАЛАА
СЭКРЭЭТЭД- САЙН СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ ХИЧЭЭНЭЭ
БОЛОРКАД- БАГА Ч ГЭСЭН ҮҮ? ХЭ ХЭ
БАЯРААД- БАЯРЛАЛАА
sakaev-Д ЧИ ИРЭХ ӨВӨЛ ЦОНХООРОО ХАРААД АЖИГЛААРАЙ ЗА.
ИСИДОРААД - БҮРЭН ЗОХИОЛ УНШААГҮЙ ЯВСАНДАА ЖААХАН ИЧСЭН. ОДООНООС УНШИНА АА.
ГАЛДАНД- ТИЙН.
-Тигүүл аль сумын ?
-Аймгийн төв бол Амрааг таних уу ?
Ямар Амраа гэвүүл Яагаав захиргааны ?
тэгээл хамаатан болдыш тэ
shartaadaggui
- АМАНКААД- САЙН САЙН.
ЧАБУ- ХИХИХИХИХИХИХИ
сайхан ярилцлага болжээ, Төгсгөл нь бүүр ч таалагдав. Сүүлийн 2 өгүүлбэр нь надаа яг таарч байна, би зүгээр л амар тайван амьдрах хүсэлтэй, амьдарч ч байна даа
БОЛОРОО ЭГЧИД-САЙН УУ? НӨГӨӨ ҮГҮҮЛЛЭГ ЧИНЬ
ЦЭЦЭД-ХОЁУЛАА ОЙРОЛЦОО БАЙХ НЬ ЭЭ. СУРГУУЛИА ТӨГСЧИХӨӨД Л АМЬДРАЛД, АЖИЛДАА СУРАЛЦААД Л СУРАЛЦААД Л ЯВНА.
МЕЛКАД- БАЯРЛАЛАА
БҮЖИГЧИН- ХАРИН СОНИН ЗҮЙЛ ЯРЬЖ ӨГӨӨЧ ГЭХЭЭР НЬ ТЭГХЭД ИХ СОНИН САНАГДАЖ БАЙСАН ЗҮЙЛЭЭ ЯРЬЧИХСАН.
ОРГИЛД- НАМАЙГ ТАРЧИЛЖ БАЙСНЫГ ТЭР СОНИНЫ СЭТГҮҮЛЧ ЯАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ. ХЭ ХЭ. ОРГИЛ ОРОНД НЬ БАЙСАН БОЛ АСУУГААД БАЛРАХ ЮМ БАЙНА Л ДАА. ХЭХЭ
ЭМБИЙД. БАЯРЛАЛАА.
ВАФЛЬД- БАЯРЛАЛАА
МЖ2-Т САЙН УУ? ХОВОР ХҮН БАЙХ ЧИНЬ. БАЯРЛАЛАА
ЭРХЦАСД- ЗА БАЯРЛАЛААА
АРИУКАД- ЯАСАН ХЭХЭ? ТАНЬДАГ ЮМУУ НАМАЙГ?
АЛТАРГАНАД- ЯГ ХИЙХИЙШ ХҮСЧ БАЙГАА АЖИЛДАА ОРООГҮЙ БАЙГАА. ИХ ЗҮЙЛИЙГ СУРЧ МЭДЭЖ БАЙГААД СОНИНД ОРНО. НИЙТЛЭЛ ДАГНАН БИЧДЭГ СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ ХҮСДЭГ.
- ТИЙМ ШҮҮ. САЙХАН АМАР ЖИМЭР АМЬДРААД Л ЯВЖ БАЙНА.
ЗОРИГТОД - ТЭНД НЭГ ИХ УДАХГҮЙ БАЙХ АА. ИХ ХОЛ САНАГДААД БАЙДАГ ЮМАА.
цасны чимээ бас саарал байшинд байдым байна шд хэхэ
ccgogod- erunhiiduu oyutan bhdaa l bsiin
tsasniichimeed- ajiliin dunduur ochdog bolhoor ih hol. hehe
emmad-bayarllaa
isidorad- harin unshig l yostoi bh daa
luzad- chi ch bas.hehe
bolormaad- za bayarlaa.
tsagid- zaluu hun bna daa. 30 garhaasaa umnu neleen yum suraltsaad awnaa ho.
хэхэхэ
их гоё ярилцлага болжээ гэснээс сүүлийн ярьсан яриа нээх сонин төсөөлөл санагдлаа
юутай ч амжилт хүсье
bi utga zohiol urlag zahialdag bnga zahialdag. suuliin uyed manai blog bichdeg zaluusiin medeelel mer ser garaad bdag bolson bn lee. chinii avator deer bdag zurag chin garsan bsan. amjilt husii
ЭЗРАД БАС БАЯРЛАЛАА
ГҮРСОРОНЗОНД- ТАНЫГ Ч БАС АМЬДААР НЬ ХАРСАНД БАЯРЛАДАГ ШҮҮ
ЗАЯАД- ЗАА. ӨӨРТ ЧИНЬ БАС АМЖИЛТ
ЛИОД- БАЯРЛАЛАА
БЭЭКИД БАЯРЛААА
БАДМААД БАС БАЯРЛАЛАА
САНДЭЙД- ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛИЙНХЭЭ ҮР ШИМИЙГ ХҮРТЭХ ГЭЭЛ ХИЧЭЭЖ ЯВНА
ЭКОМЭНД- ХЭХЭХЭ
ЯГТИЙМЭЭД- ДУРААРАА Л БОЛ Л ДОО.
ЦАЦАААД- БАЯРЛАЛАА
ҮЗЭМЖИЙНГООД- САЙХАН САЙХАН. ЗУНШЛАГА САЙХАН БАЙНА.
ПҮҮЖЭЭД- ЯРУУ НАЙРАГЧ БИШЭЭ. ЭПЖ ГЭХИЙГБОДОХОД ТАНЬДАГ ХҮН БАЙХ НЬ ЭЭ.
taarsan gehii muu da k.k.k.k
amjilt!
gehdee humuus nom baga unshdag bolson gevel hudlaa. shuleg baga unshdag bolson uu gevel unen bh
zasagt hany huh erchud ch hetsuu dee harin huuhnuud ni yamar baidyn bol dolgor shig uu hehehehe
Сэтгэгдэл үлдээх: