Зүрх тасралтгүй цохилно. Минутад 68 цохилно. Өөр юуны ч төлөө биш намайг амьдруулах гэж л цохилно. 68-100 гарч цохилно. Тэгэх бүрт нь баярлаж амьдардаг юм. Тиймээ би яг одоо амьдрал дээр амьдарч явна. Я. ОДГЭРЭЛ

"ЦЭНХЭР УРУУЛ" - ЫН АМТЫГ МЭДЭРЦГЭЭГЭЭРЭЙ

Урианхан Бадам-Очирын ГАЛААРИД

 

Я.Одгэрэл өнгөрсөн жил “Өөр ертөнцийн залууд...” нэртэй анхны номоороо л өөрийнхөө дотоод ертөнц, уран хурц, ер бусын өвөрмөц сэтгэлгээгээ зарлан тунхагласан нэгэн билээ. Тэрээр үе үеийн уран бүтээлчид мянгантаа давтаж, түмэнтээ онгичиж эл дол болсон хайр сэтгэлийн сэдвийг огт өөр өнцгөөс харж, агуулга хэлбэрийн хувьд тэс өөр ном бүтээж болдгийг харуулж чадсан юм.

Түүний анхны номыг хүмүүс сэтгэлгээний бүтээл гэж үнэлсэн ч түүнийгээ утга зохиолын шинэ урсгал чиглэл, гаднын хэв маягийн хуулбартай холин тайлбарлах гэж оролдсонтой би харин санал нийлэхгүй. Яагаад гэвэл түүний хэмжээгээрээ богино боловч санаа агуулга гүн гүнзгий бичвэрүүдээс дөрвөн цагийн эргэлтэд дураар нүүгч жинхэнэ нүүдэлчдэд л байдаг эрх чөлөөний мэдрэмж, эрх чөлөөг хүсэмжлэн дээдлэх, олж харж хүртэх онцгой чадвар нэвт гэрэлтдэг.

Тэрээр хоёр дахь номоо “Цэнхэр уруул” хэмээн нэрлэжээ.

Хэлбэр хөөсөндөө чамирхаж өгсөн нэр биш, ерөөсөө түүний бүтээлүүд бидний хэвшмэл сэтгэлгээ, хүлэгдмэл мэдрэмжээс ангид, чухам л захгүй цэлгэр талд хөлийн хурд мэдэн чавхдах унага мэт дураараа чөлөөтэй, энэ энгүй үзэсгэлэнт байгалийн өнгө үзэмжийн тансаг зохирол мэт уран яруу болохыг та энэ номноос олж мэдэх болно. Бийр бэх нийлүүлэх хүсэл шунал их ч содон санаа хэмээх ховор эрднэсийг оюун бодлын гүнээс ухан гаргаж ирэх авьяасаар мөхөс бичээч нар олон. Я.Одгэрэлд тэнгэр тийм зовлон үүрүүлсэнгүй.

Чимхлүүр нэгэн бол боть боть бүтээл болгох нандин санааг тэр бөөн бөөнөөр нь асгаж, заримыг нь засаж өнгөлөн жинхэнэ эрдэнэс болгож, заримыг нь байгаа чигээр нь хээв нэг чулуудаж орхисон нь анзаарагдана. Монголын утга зохиолд шинээр түрлэг нэмж буй залуу авьяастнуудын нэг Я.Одгэрэлийн хүчээр бичээгүй, дотоод сэтгэл дэх “цөмийн тэсрэлт”-ийн үрээр зөнгөөрөө туурвисан бүтээлүүдийг шимтэн уншигтун. Амьдрал хэмээх ээдрээт ертөнц, хүмүүний дотоод сэтгэл хэмээх адармаат ай савыг ухаж ухаарч баршгүйн нэгэн нотолгоо болсон “Цэнхэр уруул” таны чихэнд нэгийг шивнэнэ ээ. Номын буян хурах болтугай.

Б. ГАЛААРИД


 

Сэтгэгдэлүүд:

1. batnyam (зочин) | 2009-09-12 14:12:38
za nzdaa bayar hurgey.
sain uran buteelch bolooroi. nz ni zaawal ochij uulzanaa
2. Өвлийн өвөө anjigai | 2009-09-12 14:17:56
Баяр хүргэе. Миний ном болоогүй л байгаа. Магадгүй гарахгүй ч байж мэднэ.
3. Монгол Зон | 2009-09-12 14:28:56
bas neg arab dagasan amitan yum baih daa
4. kafka | 2009-09-12 16:30:47
bayar hurgey ... amjilt husey nzdaa
5. ЗОРИГТ8 | 2009-09-12 16:37:16
эхнийхийг умшиж амжаагүй байтал хоёрдох нь...хэхэ...ном ч уншихаа байж дээ...
6. tsets31 | 2009-09-12 16:39:55
oird xaragdaxgui bgaad bsan naiz uruulaa tsenxereer budaad l yavaad bsan bn shte.yamar goyo yum be?ene udaagiin nomiig chini zaaval avnaa amjilt amjilt
7. Б.Цэцэнсод | 2009-09-12 21:54:29
bayar hurgei,,, avch unshnaa
8. chin_xusel | 2009-09-12 21:56:22
bayar xurgie, unshilgui yaxav de
9. LuZa | 2009-09-12 21:59:37
Сайн охин ...
10. molor | 2009-09-12 22:00:25
Шинэ бүтээл төржээ. Баяр хүргээд чанга тэврэн үнсье.
БАЯР ХҮРГЭЕ! САЙН ОХИН...
12. leo | 2009-09-13 17:48:52
баяр хүргье нөгөө ном чинь надад арай л ирээгүй л байгаа
13. showtimer (зочин) | 2009-09-14 10:06:10
bayar xurgii
14. Мармелад | 2009-09-14 11:25:35
15.16.17nd гарын үсэгээ өгөхүү нээрэн эхний номыг нь ч авч умшиж амжаагүйм сан даа
15. П.Шинэбаатар | 2009-09-14 11:55:38
цэнхэр уруул дээр үнсэж үзий
16. Чаамаа | 2009-09-14 13:59:50
Сайн уу юу байна даа би нэтэд суугаагүй их удаж
17. Чаамаа | 2009-09-14 14:01:26
Өө номоо гаргацан байна шт 15-н гэдэг чинь маргааш юм байна тэ
18. ask_UB library | 2009-09-14 14:02:10
ХОЖИД ДУУЛДАЖ БАЙГААГҮЙ ЦЭНХЭР УРУУЛЫН АМТЫГ АМТАЛЖ ҮЗНЭ ЭЭ.
19. Чаамаа | 2009-09-14 14:03:22
Би бас нэг ном бичиж байсан юм гэхдээ нэлээн дээр л дээ бараг 2 3-н жилийн өмнө тэгээд файлаар хадгалаад авцан байсан юм саяхан тэгсэн гэрт л dvd-нд хадгалсан алга болцон байналээ дуусгаагүй л дээ гэхдээл миний хувьд гоё болж байсан юм 4/3-таа л явж байсан
20. Чаамаа | 2009-09-14 14:03:44
яг хэдэн цагын үед нээлт нь болох юм
21. Чаамаа | 2009-09-14 14:04:21
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
22. Чаамаа | 2009-09-14 14:04:58
Одоо би өөрийнхээ мэргэжлийн дагуу компьютерийн гарын авлгага хийх гэж байгаа
23. freestyle529 | 2009-09-14 14:13:44
За баярыг ихээр хүргээд улам их амжилт хүсье.
24. Чаамаа | 2009-09-14 14:14:52
Одгэрэл-ээ чамд маш их уран бүтээлийн амжилт хүсье
25. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-14 14:15:06
БАЯРЛАЛАА БЛОГ АНДУУДАА.
ЧААМААД- БҮХ Л БҮТЭН НОМЫН ТЕХТЭЭ АЛГА БОЛГОНО ГЭДЭГ ХЭЦҮҮ ЮМАА.
- МАРГААШ 11 ЦАГААС НЭЭЛТ БОЛОХ БАЙХ. ГЭХДЭЭ ӨГЛӨӨ 9 ЦАГААС ЭХЛЭЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАНА. 3 ӨДӨР ҮРГЭРЛЖИЛНЭ ЭЭ.
26. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-14 14:16:49
15,16,17-НЫ 12 ЦАГААС 14 ЦАГИЙН ХООРОНД ЗОХИОГЧИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ ХУДАЛДАА ЯВАГДАНА. ТЭР ҮЕР БИ БАЙЖ БАЙХ БАЙХӨӨ. ХЭХЭХЭ
ҮЗЭСГЭЛЭН ДЭЭР ОЛОН ОЛОН ЗОХИОЛЧ ХҮМҮҮС ӨӨРСӨДӨӨ ХҮРЭЛЦЭН ИРЖ НОМОО СУРТАЛЧИЛАН ЗАРДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ.
27. chimeglen | 2009-09-14 14:39:20
bayar hurgii. yran buteeliin ylam ih amjilt husii
28. Чаамаа | 2009-09-14 14:41:13
маргааш өглөө 9-д очвол байх у би 11-с хичээлтэй тэгээд л
29. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-14 14:58:21
ЧИМЭГЛЭНД БАЯРЛАЛАА. ХИЧЭЭНЭЭ.
ЧААМААД- 10 ЭНЭ ТЭР ГЭЭД ХҮРЭЭД ИРЖ БОЛНО Ш ДЭЭ. 3 ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ ШҮҮ ДЭЭ.
30. Эмбий | 2009-09-14 16:15:18
Цэнхэр уруулын амтанд шунган орсугай. Одгэрэлдээ баяр хүргэе
31. iin | 2009-09-14 16:32:25
ээжийгээ харуулдана ямар хөөрхийн, миний шар үр ээжийгээ хүлээцэн байжийгаа байх даа
32. oldoshaksli | 2009-09-14 16:35:55
оо баяр хүргэе.
Шинэ номоо гартаа барихад ертөнцийг атгасан мэт мэдрэмж төрдөг билээ. Дотоодоо цаасан дээр хоослон асгаж биежүүлэн харах...
Сэтгэлд үүссэн шинэ орон зайг тань өөр гайхалтай учралууд аз жаргалын талстууд дүүргэх болтугай.
33. tatucubz (зочин) | 2009-09-15 01:24:32
onoodor ochij gariin ysegtei nomiig chin avnaaa
34. ЗОРИГТ8 | 2009-09-16 10:40:29
гялзий байз
35. baynaa (зочин) | 2009-09-16 19:42:35
nomiig chin awch unshlaa taalagdlaaa. ih amjilt buteeliig husen eruue.
36. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-18 13:24:39
ЗА НОМЫН ҮЗЭСЭГЭЛЭН ДЭЭР ИРЖ НОМЫГ МААНЬ АВЧ ЯРИЛЦАЖ ХӨӨРӨЛЦСӨН БҮХ БЛОГЧИН АНДДАА ИХ БАЯРЛАСАН ШҮҮ.
37. Вафль | 2009-09-18 13:30:38
Очиж амжаагүй ч, сэтгэлдээ дэмжиж байлаа.

Ухаалаг дүү минь, энэ зөвхөн эхлэл. ирээдүйд утга зохиолын салбарт гэрэлтэх ОД тантай ойр дөт байсаар байна гэдэгтээ эргэлздэггүйм.
38. Вафль | 2009-09-18 13:31:30
Багшийн эрдэм шавьд гэдэгчлэн мундаг хүний нөөлөг сайхаан ккк.
39. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-18 13:34:56
БАЯРЛАЛАА ВАФЛЬ ЭГЧЭЭ.
БАГШИЙНХАА ЭРДМЭЭС ХЭСГИЙГ Ч БОЛОВ АВЧ ЧАДВАЛ ҮНЭХЭЭР БИ ХИЧЭЭНЭЭ.
40. chimgeeitgel | 2009-09-19 14:57:15
nomiig ni olj unshmaar sanagdlaa uneheer sodon bololtoi. hereglesn ug hellg ntr neg l uur sangdlaa
41. chimgeeitgel | 2009-09-20 14:44:17
tsenher uruuliig unshchaad setgegdelee helnee
42. Zorigoo (зочин) | 2009-09-20 19:03:43
hi Odko za bayr hurgey avch unshnaa bas dahiad chanartai olon buteel gargaarai amjilt husey
43. Hoyr_hun | 2009-09-21 23:08:31
Чиний шүлгүүдэд дуртай. Ер нь бол их өөр, бас тансаг. Гэхдээ нэг зүйлийг өгүүлхэд өмнөх үг энэ тэр нь мангар сүржин юмаа. Чи тэгээд тийм үг номон дээрээ тавиулахдаа огт юм бодохгүй байна уу?
44. molor | 2009-09-21 23:18:23
ЁСТОЙ УНШУУШТАЙ НОМ ДОО. ЗАЛУУС УНШААД НЭГИЙГ БОДООД НЭЛЭЭДИЙГ ОЙЛГООД АВААРАЙ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА. ОДГЭРЭЛДЭЭ БАЯР ХҮРГЭЕ, МУНДАГ ШҮҮ. БИ ХҮРТЭЛ НЭГ БУСЫГ БОДОХОД ХҮРСЭЭН ТЭР НОМЫГ УНШААД
сргэлэн дүүд амжилт
46. Чаамаа | 2009-09-22 13:30:16
Мартагнав. Дөнгөж сая би блогруу чинь орох гэсэн чинь хаяг-г чинь мартлаа шт, Тан юу билээ байз тайл нэгэл бишээ юу билээ өө нээрээ тарчлаан шт гээд сая нэг юм санаад орж ирлээ шт хэхэ
47. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-22 15:46:54
ЧИМГЭЭ ИТГЭЛД - ТЭГЭЭРЭЙ УНШААД ҮЗЭЭРЭЙ. ХЭХЭ
ЗОРИГООД НОМОО ХУРДАН АВААРАЙ ДУУСЧ БАЙГАА ШҮҮ.
ХОЁРХҮНД- БИ НЭГ Л ХҮНД БИЧСЭН ЮМАА УНШУУЛДЫН. ТЭР НЬ МАНАЙ БАГШ. БИ ХЭЛДЭГ Ш ДЭЭ. ТА НАМАЙГ ХЭТЭРХИЙ ДӨВИЙЛГӨСӨН БАЙНА. ЯМАР Ч ТОМ ҮГ БИЧДИЙН ГЭЭД. ХЭХЭ
МОЛОР ЭГЧИД- БАЯРЛАЛАА ТАНЬД.
ГҮРБА АХАД- ЗА БАЯРЛАЛАА
ЧААМААД- БИ ЧАМД МАРТАГДЖЭЭ ТЭГҮҮЛ. УРВАЙВ. ХЭХЭ
48. Ууганаа | 2009-09-23 09:29:17
Nomiig n ushiv, uur medremj, hun bolgon gargadaggui hernee, hun buriin mederdeg ter zuiluudig tovch , todorhoi gargasan bn lee, anhnii nomnoos n arai uur medremj, temuulel amtagdav,
49. Галдан | 2009-09-23 22:32:31
Хүүхээд яагаа тууш дэвтэр дээрээ бичихгүй байна. Цэнхэр уруулнаас чэнь хүртэх эндээс чэнь хүртэх бас ялгаатай шүү хэхэ
50. Галдан | 2009-09-23 22:33:48
Хаха Бас Тарчлаа эхэлцрэн үү.

ТАРЧЛААН -Блогын маань хуучин нэр шүү гэнээ ккк
51. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-24 10:58:54
УУГАНАА ЭГЧИД БАЯРЛАЛАА. АНХНЫ НОМНООС ЯДАЖ 30 ХУВЬ Ч БОЛОВ ДЭЭР ЗҮЙЛ БОЛСОН ГЭЖ ӨӨРӨӨ ДҮГНЭЭД БАЙГАА.
ГАБОД- ХАРИН ТУУШ ДЭВТЭР МААНЬ АЛГА БОЛЧИХОЖ ЭЭ. АНЗААРСАНҮЙ. ЗАМЖИМ- ААРАА ЯНЗЛУУЛАХААС. ЦЭНХЭР УРУУЛЫГ ЯАЖ НААНА ЧИНЬ ХҮРГЭХ ВЭ ГЭЭЛ БОДООЛ БАЙНА.
- ТАРЧИЛХАА БОЛЬСОН Ш ДЭЭ. ХЭХЭ
52. maimka (зочин) | 2009-10-01 13:26:27
yanaa ehleed taniig minii neriig haraad ineehiig medjiina daraa ni harin yahiig bvv med yamarch bsan zondoo uuchlaarai gej guiy holboo barilgvi yamar ih udaa ve ene hugatsaand zondoo ih yum oorchlogdson yarih yum bas l zondoo 2iin hoer nomiin hurim hiicheed bhad bayarch hvrgej amjisangvi ene gehdee bas l shaltgaantai dvv ni 88838787deree bga yariarai bi utasaa alga bolgood tanii dugaariig martav zaaval holboo bariarai amaa tsangatal pan goroy aimar sanasan
53. Jagi (зочин) | 2009-10-08 09:54:34
2 номыг чинь худалдан авч чадсандаа баяртай байгаа шүү. Одоохондоо гэрийнхэн маань уншаагүй байгаа ч уруу татна аа. надад таалагдсан юм чинь....
54. SSunday | 2009-10-11 02:16:52
Дахиад нэг ном шинээр мэндэлсэн байна шд. Баяр хүргэе эээ.
55. deegii (зочин) | 2009-10-29 21:54:55
Bayar hurgieoird orj iregui tgtl ali hediin 1 shine nom mendelj.hojimdoj medsen ch zaaval nomiig ni avch unshmaar sanagdaj bn.odoo bgaa bolovu?nomin delguuruudeer hudaldaalj bgaa yu?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

БЛОГИЙН ЭЗЭНТЭЙ elly.lora@gmail.com ХАЯГААР ХОЛБОО БАРЬЖ БОЛНО...