Намайг архи гэдэг. Алтантүрүү гэж дуудаж болно. Шилмэл улаан буудайн тансаг зэрэглэлийн спиртийг онцгой шүүлтийн зөөлөн усаар найруулж мөнгөжүүлсэн шүүлтүүрээр шүүсэн гэжуагаа.
За Соёмбо гэсэн ч болно. Амраа намайг хангалттай сурталчилчихсан. Ерөөсөө хүссэнээрээ дууд. Чингис гэсэн ч яадаг юм. Хар, шар, морьтой нь байна уу хамаагүй. Үйлдвэрлэгдээд долоо л хонож байна. Хүний хүслийн дагуу төрсөн /үйлдвэрлэгдсэн/гэхэд болно.
Надтай адилхан нэртэй тэгсэн мөртлөө өөр өөр нэр, хоч, пайзтай олон андууд маань яг одоо бүх нутаг дэвсгэрт тархан байгаа. Нүх сүв бүрт амьсгалан амьдарч байгаа өнөөх л хүний хүслийн дагуу тархаад байгаа нь энэ. Хүн хаана байна. Би тэнд байж байх ёстой.
Гэхдээ бид өөрсөдийн гэсэн үнэ, үнэлэмжтэй. Бараг үнэгүй шахам 1000 гаруйхан төгрөгийн үнэтэй байсан ч намайг гэх сэтгэлтэй олон олон мянган залуус, харчууд уух гэж үхэн хатдаг юм.
Ингэснийх нь төлөө эмэгтэйчүүд үзэн ядах нь бий. Хар ус, хар ус ч гэх шиг. Би чинь идээний дээж шүү дээ.
Үзэн яддаг хүйстнүүд ч ялгаагүй цагаа тулхаараа хань татна аа. Хэдэн ч хүний хань болов тоолсонгүй ээ. Эр эм, гомо, лэс... гээд бүх л хүйстэнд нас харгалзахгүй үйлчиллээ.
Орой болуут л намайг сурагласан хүмүүс. Архи байна уу, архи байна уу гээд л. Цаг орой болох тусам үнэд ороод л. Хахаха
Тэгээд надаас шалтгаалсан юу эс болох вэ дээ. Найр наадам, зодоон цохион, хэрэг түвэг гээд жинхэнэ амьдралын араншинг би мэдрүүлнэ дөөөөөөөөөө. Дураа хүрвэл цуглуулж, дургүйгээ хүрвэл тарааж энэ тэр.
Үүнээс үүдсэн залхмаар олон тайлбарыг сонсож байна. Архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж тэдэн хүний амь, тийм осол, тийм асуудал...
Энэ мэт ярианаас залхаж байна. Нэг ч өдөр амар тайван байсангүй. Би өөрийгөө уусан биш, ам руу чинь цутгагдаад орчихсон биш өөрөө гударчихаад хариуцлага, араа даасан шиг даачихаж бай л даа хүмүүсээ. Эцэст нь хэлэхэд би буруугүй, би буруугүй.
Хоёр танил маань архидаж яваад их маргаж, маргаан нь зодоон болж, зодоон нь амь насанд нь хүрч магадгүй болсон гэсэн.
Юу болсныг нь нэгнээс нь аминчлан асуухад
- Юу ч болохгүй л байх байсан юм. Энэ архинаас л боллоо. Архи уучихсан байсан болохоор л ийм юм болчихлоо гэж толгойгоо маажиж зогссон. Хннн. Тэдэнд шал дургүй хүрээд архийг өмөөрмөөр санагдаад.
Зүрх тасралтгүй цохилно. Минутад 68 цохилно. Өөр юуны ч төлөө биш намайг амьдруулах гэж л цохилно. 68-100 гарч цохилно. Тэгэх бүрт нь баярлаж амьдардаг юм. Тиймээ би яг одоо амьдрал дээр амьдарч явна. Я. ОДГЭРЭЛ
Блогийн нүүр » НАМАЙГ АРХИ ГЭДЭГ
2009-09-29 15:31:22

















Сэтгэгдэлүүд:
Намайг архи гэдэг. Алтантүрүү гэж дуудаж болно. Шилмэл улаан буудайн тансаг зэрэглэлийн спиртийг онцгой шүүлтийн зөөлөн усаар найруулж мөнгөжүүлсэн шүүлтүүрээр шүүсэн гэжуагаа.
За Соёмбо гэсэн ч болно. Амраа намайг хангалттай сурталчилчихсан. Ерөөсөө хүссэнээрээ дууд. Чингис гэсэн ч яадаг юм. Хар, шар, морьтой нь байна уу хамаагүй. Үйлдвэрлэгдээд долоо л хонож байна. Хүний хүслийн дагуу төрсөн /үйлдвэрлэгдсэн/гэхэд болно.
Надтай адилхан нэртэй тэгсэн мөртлөө өөр өөр нэр, хоч, пайзтай олон андууд маань яг одоо бүх нутаг дэвсгэрт тархан байгаа. Нүх сүв бүрт амьсгалан амьдарч байгаа өнөөх л хүний хүслийн дагуу тархаад байгаа нь энэ. Хүн хаана байна. Би тэнд байж байх ёстой.
Гэхдээ бид өөрсөдийн гэсэн үнэ, үнэлэмжтэй. Бараг үнэгүй шахам 1000 гаруйхан төгрөгийн үнэтэй байсан ч намайг гэх сэтгэлтэй олон олон мянган залуус, харчууд уух гэж үхэн хатдаг юм.
Ингэснийх нь төлөө эмэгтэйчүүд үзэн ядах нь бий. Хар ус, хар ус ч гэх шиг. Би чинь идээний дээж шүү дээ.
Үзэн яддаг хүйстнүүд ч ялгаагүй цагаа тулхаараа хань татна аа. Хэдэн ч хүний хань болов тоолсонгүй ээ. Эр эм, гомо, лэс... гээд бүх л хүйстэнд нас харгалзахгүй үйлчиллээ.
Орой болуут л намайг сурагласан хүмүүс. Архи байна уу, архи байна уу гээд л. Цаг орой болох тусам үнэд ороод л. Хахаха
Тэгээд надаас шалтгаалсан юу эс болох вэ дээ. Найр наадам, зодоон цохион, хэрэг түвэг гээд жинхэнэ амьдралын араншинг би мэдрүүлнэ дөөөөөөөөөө. Дураа хүрвэл цуглуулж, дургүйгээ хүрвэл тарааж энэ тэр.
Үүнээс үүдсэн залхмаар олон тайлбарыг сонсож байна. Архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж тэдэн хүний амь, тийм осол, тийм асуудал...
Энэ мэт ярианаас залхаж байна. Нэг ч өдөр амар тайван байсангүй. Би өөрийгөө уусан биш, ам руу чинь цутгагдаад орчихсон биш өөрөө гударчихаад хариуцлага, араа даасан шиг даачихаж бай л даа хүмүүсээ. Эцэст нь хэлэхэд би буруугүй, би буруугүй.
Хоёр танил маань архидаж яваад их маргаж, маргаан нь зодоон болж, зодоон нь амь насанд нь хүрч магадгүй болсон гэсэн.
Юу болсныг нь нэгнээс нь аминчлан асуухад
- Юу ч болохгүй л байх байсан юм. Энэ архинаас л боллоо. Архи уучихсан байсан болохоор л ийм юм болчихлоо гэж толгойгоо маажиж зогссон. Хннн. Тэдэнд шал дургүй хүрээд архийг өмөөрмөөр санагдсийн.
ГЭЖ БАЙНА ДАА.
ДЕМОН ҮНЭГҮЙ РЕКЛАМ ХИЙГЭЭД БАЙНАУУ ҮГҮЙ ЮУ
БЯЛЗУУХ/ ХАМАГ ЮМАА ӨРГӨЛӨӨ? ГАРАА ХӨЛӨӨ ГЭЭЛ ҮҮ? ӨРГӨЖ БОЛОХ ЮМ ЧИНЬ ӨӨР ЮУ БИЛЭЭ. МӨӨМӨӨ БАС ТЭГҮҮЛ ӨРГӨСНҮҮ
ЭМИЙД/ АГУУ ЮМНЫ ИД ШИД ГЭЖ ИД ШИД ШИГ Л ЮМ БАЙДЫН БАЙНА СОНСООД БАЙХАД. НАМАЙГ АЛТАНТҮРҮҮ ГЭДЭГ ШҮҮ. ӨӨ БАС ХҮССЭНЭЭРЭЭ ДУУДАЖ БОЛНО.
Арай өөр, гэхдээ их төстэй байна
МЖ2/ ХЭДЭН ХУВЬ?
УНДАРКА / ЦААШ НЬ ТЭГҮҮЛ БИЕ СЭТГЭЛ ХЭЛЭЭРЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭЭРЭЙ
БЯЛЗУУХАД/ ХАХАХА
ЖИРГЭЭД/ ТОЛГОЙГОО МААЖИВ
САЙН УУ АДУУЧИН БАГИЙН ГИШҮҮН НЯМКААА ХЭХЭ? НӨХЦӨЛГҮЙ АДИЛХАН БИШ ГЭЖ ҮҮ?
Амнаас гарахдаа ...
юу гэдэг билээ дээ
Uuj chaddag boloh geel olon jil uzsen barahgui yum bilee. Nadad bol ahadsan undaa sangdsan. Hartsiin undaa lav bishee.
Saihan bichleg bnuu.
сайн уу хө
ТЭДНИЙГ БИ БЯЛЗУУХ ЭГЧ ШИГ БҮХ ЮМАА ӨРГӨӨЛ ДЭМЖДЭГ Ш ДЭЭ.
Аль цагт архи гэдэг идээг ямар чөтгөр нь зохиосийм бол. Хэзээ ямар бурхан нь энэ идээг үгүй хийх юм бол. Тэр бурханд хандаад хэлэхэд үгүй болгохоосоо өмнө хэлээрэй амжаад нэг сайн уугаад авах юм шүү хэхэ
Бага ангийн уран зохиол сайна уу? нөгөөдөр тэмцээнтэй шүү
Зүгээр л хүлээхээс өөрийг би эс хийв...
НЯМКАД- ОЧИНО ОЧИНО. ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧЭЭР.
ШОВТИМЕРТ- АМСАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ САЙХАН ИДЭЭ Л ДЭЭ УГ НЬ .
ЗЭРЭГЛЭЭД- ХӨӨРХӨН НЬ Ч ЮУ ЮМ. ЗӨВ Л БИЧСЭН БАЙГААСАЙ ГЭЖ БОДНО.
PS: Миний ууж баралгүй орхисон цор ганц дарс бол бүсгүй хүн. Д. Нямсүрэн
kkk
ДОН ЖУАНД / ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ УУЖ БАРНА БИЗ ДЭЭ ТЭГЭЭД
ТАНИЛД САЙН УУ ХӨ/ ААНХАГ
БҮСГҮЙД/ САНАА НИЙЛЖ БАЙВАЛ БОЛОХ НЬ ТЭРЭЭ.
ЭЗРАД/ ОЙЛГОСОН УУ? ХЭХЭХЭ
Би өндөр градустай архинд дургүй эээ. Вино зино, пиво энэ тэр бол болжийн шүү.
Гадус багатай архи ундаа ууцгааж баймаар юм шиг ээ.
сайхан бичжээ би нээрэнгээсээ архи уухгүй ээ хэ хэ
аманд орохдоо алтан шумуул мэт
амнаас гэрэхдээ арслан заан мэт
Чойном үнэхээр үэнэн хэлжээ.
Хамгийн бохир эрхтэнээ энэ блог дээр л ашигламаар байх юм.
Сэтгэгдэл үлдээх: